14
Page 1 “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төсөл Дархан МСҮТөвд /2012-2015/ 21/06/2022

150831 sb tsg zus.arbeit mit der berufsschule mon

Embed Size (px)

Citation preview

Page 1: 150831 sb tsg zus.arbeit mit der berufsschule mon

Page 1

“Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт”

төсөл Дархан МСҮТөвд /2012-2015/

01/05/2023

Page 2: 150831 sb tsg zus.arbeit mit der berufsschule mon

Page 2

Сургалтын хөтөлбөр, материал

01/05/2023

• Үйлдвэрлэлийн Механикийн техникчийн (3 жил), механикчийн (1 жил) сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан, сургалтад нэвтрүүлж, тус хөтөлбөрөөр Үйлдвэрлэлийн Механикийн 1 жилийн ангийг 2014 онд нээж, 18 суралцагч элсэн амжилттай суралцаж төгсөн, одоогийн байдлаар 60 хувь нь ажлын байртай болоод байна. Анх удаа суралцагчдад сарын 50.000,00 ₮, нийт 700.000,00 ₮ тэтгэлэг олгосон.

• “Кристиани”-ын (Christiani) төвийн боловсруулсан механик, цахилгааны мэргэжлийн багц гарын авлагууд, ХАБЭА-н гарын авлагуудыг орчуулж, сургалтад нэвтрүүлсэн.

Page 3: 150831 sb tsg zus.arbeit mit der berufsschule mon

Page 301/05/2023

Барилгын өрөг угсрагч, сантехникч, мужаан, цахилгаан, үйлдвэрлэлийн механикийн мэргэжлийн богино хугацааны сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтад нэвтрүүллээ.

Үйлдвэрлэлийн Механикийн мэргэжлийн чадамжийн нэгжүүд: гагнуур, сантехникийн 21 хоногийн богино хугацааны сургалтуудыг амжилттай явуулж байна.

Page 4: 150831 sb tsg zus.arbeit mit der berufsschule mon

Page 4

Сургалтын орчин сайжруулах

01/05/2023

• Хар төмрийн дарханы болон мастерийн дадлагын газруудыг шинээр нээж, сэргээн засварлаж тохижууллаа. Мөн гагнуур, токарь-фрезер, сантехникийн дадлагын газруудын машин, тоног төхөөрөмжүүдийг технологийн горимын дагуу байрлуулсан.

• Техникийн чиглэлийн мэргэжлийн сургалтанд зориулж, 102,602,742.53 ₮ -ний багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг орууллаа.

Он Он, сар, өдөр Евро Төгрөг

2014 2014.09.25 42,252.00   97,577,997.93

2015 2015.05.05 2,184.00 5,024,744.60

Нийт 44,436.00  102,602,742.53

Page 5: 150831 sb tsg zus.arbeit mit der berufsschule mon

Page 5

Багш, менежментийг чадавхижуулах

01/05/2023

Сургалтад хамрагдсан багшийн нэр

Хаана Хэзээ Сургалтын чиглэл

А.Ганбилэгт ХБНГУ 2013.11.11-11.15 Хийн шахуурга

Г.Гантулга ХБНГУ, Монгол 2013.10.21-11.01,2014.06.02-06.13

CNC сургалт

Т.Нямаасүрэн Монгол 2013.11.29-12.20 Цахилгаан гагнуур

С.Ганбаатар ХБНГУ, Монгол

2014.06.30-08.09 Бетон өрлөгө, дадлагажуулагч багш нарын арга зүйн сургалт

С.Амгалан ХБНГУ 2014.06.30-07.18 Цахилгаан

Ж.Чимэгнэргүй ХБНГУ 2014.06.30-07.18 Халаалт, сантехник

Ч.Лхагвасүрэн ХБНГУ 2014.09.07-09.27 Сургуулийн удирдлагын чадавхийг сайжруулах

Х.Пүрэвбат ХБНГУ 2014.10.05-10.25 Машин техникийн засвар үйлчилгээ

Ц.Баярсайхан ХБНГУ 2014.12.01-12.20 Стандарт барилгын бэлдэц

Т.Сонинбат ХБНГУ 2014.09.22-10.06 AUTOCAD 2015

Б.Туяа Монгол 2014.11.05-11.20 ХАБЭА

Page 6: 150831 sb tsg zus.arbeit mit der berufsschule mon

Page 601/05/2023

2015 онд Техникийн Зөвлөх Штефан Франкийн санаачлагаар Дархан МСҮТөвийн техникийн, барилгын багийн багш нарт зориулсан “Нивелер”-ийн сургалтыг барилгын багийн багш, барилгын инженер Ч.Даваадорж явуулсан.

2015 мэргэжлийн багш нарт зориулсан “Амжилт, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент, сэтгэл судлал, боловсрол судлал” сэдэвт сургалтыг ХААИС-ийн багш П.Мэнд-Амгалан, ХААИС-ийн Сэтгэл судлалын багш, сэтгэл судлаач П.Буянтогтох нарын хамт зохион байгуулсан.

Page 7: 150831 sb tsg zus.arbeit mit der berufsschule mon

Page 701/05/2023

Дархан МСҮТөвийн мэргэжлийн тэнхмийн 12 багш нарт нарт зориулсан AUTOCAD 2015 сэдэвт 24 цагийн сургалтыг 2015 онд амжилттай зохион байгуулж, сертификат олгосон.

2015 оны V сард “Хуурай хийц угсралт“-ын 80 цагийн сургалтыг ТСМБС төслийн мэргэжилтэн Д.Давааням удирдаж явуулсан бөгөөд уг сургалтад Дархан-Өргөө ПК, Дархан МСҮТөвийн нийт 10 багш хамрагдсан.

Page 8: 150831 sb tsg zus.arbeit mit der berufsschule mon

Page 8

Ажил олгогч, сургалтын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах

01/05/2023

• “Үйлдвэрийн механикийн мэргэжлийн зөвлөл” 2014 оны 12 сарын 18 –ний өдөр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй томоохон 14 ААНБ-ын төлөөллийг урин зөвлөлдөж Үйлдвэрийн механикийн мэргэжлийн зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, зөвлөлийн ажиллах дүрэм, 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Зөвлөлд “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК, “Шарын гол” ХК, “Геомаш” ХХК, “Монгол Алтан тос” ХХК, “Шарын гол энерго” ХХК зэрэг ААНБ болон сургууль болон төслөөс төлөөлөл байгаа бөгөөд зөвлөлийн даргаар захирал Ч. Лхагвасүрэн ажиллаж байна. Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу зөвлөл 2015 оны 3 сарын 27, 6 сарын 10 өдрүүдэд тус тус хуралдаад байна.

• Үйлдвэрийн механик ангийн үйлдвэрлэлийн дадлагыг онцлог хэлбэрээр буюу долоо хоногийн 5 дахь өдрүүдэд хийдэг байхаар зохион байгуулсан.

Page 9: 150831 sb tsg zus.arbeit mit der berufsschule mon

Page 901/05/2023

• ДДСүлжээ ТӨХК-ний захиалгаар тус компаний шугам хоолой засварын ажилчдад зориулсан Плазман зүсэлтийн 1,5 өдрийн сургалтыг амжилттай зохион байгуулсан.

• ДДЦС ТӨХК-ийн цехийн дарга нар, ИТА нарт зориулсан AUTOCAD 2015 40 цагийн сургалтыг 2015 оны IV сард амжилттай зохион байгуулсан.

Page 10: 150831 sb tsg zus.arbeit mit der berufsschule mon

Page 10

Сургуулийн нэр хүндийг өсгөх

01/05/2023

• 2013, 2014, 2015 онуудад Монгол Ур Чадвар уралдаанд ХАА-н засвар, жолоо, гагнуурын мэргэжлийн ангийн суралцагчдыг амжилттай бэлдсэн.

• 2015 оны 03 сарын 31-ний өдөр охид эмэгтэйчүүдийг техникийн мэргэжилд дур сонирхолтой болгох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “Охидын Өдөрлөг-Girls Day” өдөрлөгийг зохион байгуулж, ЕБС 4, 15, 18, “Энэрэл”, “Жигүүр” цогцолбор сургуулийн 53 охин, нийгмийн ажилтан, багш нарын хамт хамрагдлаа.

Page 11: 150831 sb tsg zus.arbeit mit der berufsschule mon

Page 1101/05/2023

• 2014 оны IX сард Улаанбаатарт зохион байгуулагдсан Германы Боловсролын үзэсгэлэн яармагт оролцож, гар аргаар метал боловсруулах ажлаар төрөл бүрийн бүтээлч ажлуудыг хийж үзүүлж, Дархан МСҮТөвийг сурталчилсан.

Үйлдвэрлэлийн Механикийн ангийн элсэлт, түр сургалт, АМЧБО зөвлөх үйлчилгээнд зориулж хөлтэй, хөлгүй самбар, 2000 ш өнгөт танилцуулга брошур, хананы плакат зэргийг хүлээлгэн өгсөн.

Page 12: 150831 sb tsg zus.arbeit mit der berufsschule mon

Page 1201/05/2023

• Налайх дахь Монгол-Германы Ашигт Малтмал, Технологийн Их Сургуулийн (GMIT) инженерийн бэлтгэлийн оюутнуудын үйлдвэрлэлийн дадлага Дархан МСҮТөв дээр уламжлал болон зохион байгуулагддаг боллоо.

• ШУТИС-ДарханТехнологийн ИС-ийн металлургийн багш, оюутнуудын захиалгаар хар төмрийн дарханы 32 цагийн сургалтыг зохион байгууллаа.

Page 13: 150831 sb tsg zus.arbeit mit der berufsschule mon

Page 13

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө

01/05/2023

• ТСБМС төслөөс Нийгмийн түншлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа хариуцсан нэг хүнийг 2 жилийн хугацаатай цалинжуулан ажиллуулж байгаа бөгөөд “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх”-ийн анхан, дунд, гүнзгийрүүлсэн 3 шатны сургалтад хамруулан чадавхжуулж, сургуулийн насны болон насанд хүрэгч нийт 150 хүнд зөвлөгөө өгсөн байна.

• 2015 оны 05.20-05.22-ны хооронд “Ажил мэргэжлийн чиг баримжаа“ анхан шатны сургалтад, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дорнод, Орхон, ДУА-ийн ХХэлтэсийн ХЗЗ хариуцсан мэргэжилтэн, БСГ, Залуучууд хөгжлийн төвийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд гэсэн 20 хүнийг хамруулсан.

• ТСМБС төслийн зүгээс “Ажил мэргэжлийн чиг баримжааны танхим” байгуулан тохижуулах ажилд 10 орчим сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон.

Page 14: 150831 sb tsg zus.arbeit mit der berufsschule mon

Page 1401/05/2023

As a federal enterprise, GIZ supports the German Government in achieving its objectives in the field of international cooperation for sustainable development.

Published byDeutsche Gesellschaft fürInternationale Zusammenarbeit (GIZ) GmbH

Registered offices, Bonn and Eschborn, Germany

“Cooperative Vocational Training in the Mineral Resource Sector Program (CVT)”

Labour Exchange Central Office Building – 6th floorChinggis Avenue, 2nd khoroo, Khan-Uul District P.O.B. 1264 Ulaanbaatar 14251, Mongolia

T: +976 7000 5340

F : +976 7000 5341

I www.giz.de

ResponsibleStefan Frank

Author(s)Ms. Ganchimeg .Ts

Ms.Solongo. B

Photo credits© GIZ

Implemented by