11
Монгол дахь Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний зөвшөөрөлтэйгээр /www.gijn.org/ Монгол хэлнээ хөрвүүлэв. https://www.dropbox.com/s/9uj7w3jgufwl1do/The%20Investigative%20Teaching%20Lab%20%26%2 0Desk.pptx?dl=0 1 Нидерландад Эрэн Сурвалжлах Сэтгүүлзүйн Лаборатори байгуулсан туршлагаас Lillehammer 10-10-2015 М арсел Метце-гийн илтгэлийн слайд, лекцийн материалаас Slide 1 Slide 2 Эхлэл 2011 он 2004-2005 онд хоёр дээд сургууль MA хөтөлбөрийг шинээр эхлэх гэж оролдсон. Эдгээр хоёр сургууль эрэн сурвалжлах сэтгүүлзүйн боловсролыг мэргэжлийн сургалтын түвшинд хөгжүүлэх зорилгоор хүчээ нэгтгэж, практик ур чадвар хөгжүүлэх, арга зүйн мэдлэг олгох магистрын хөтөлбөр боловсруулсан боловч албан ёсны аккредитац авч чадаагүй. Хэдэн жилийн дараа их дээд зарим сургуультай энэ талаар ярилцаж үзсэн боловч тэд сонирхоогүй юм. 2010 онд: - Нэг удаагийн богино хугацааны зуны сургалт зохион байгуулсан - Groene Amsterdammer сонины эрхлэгч энэ боломжийг олгосон Slide 3 Бүтээлч санхүүжилт /Creative Funding (Creatief met Staatssteun) Анхны төсөл: - 130 өргөдөл хүлээн авсан - Оролцогчдыг дөрөв, дөрвөөр нь баг болгож ажиллуулсан 2011 оны 1 сард: хоёр өдрийн удиртгал хичээл болон хоёр долоо хоног үргэлжилсэн нээлттэй эх сурвалжийн (ажлын ширээнээс хийсэн) судалгааны дараа бүлгүүд хоёр асуудал сонгож, дэд бүлэгт хуваагдан, 4 сарын гүнзгийрүүлсэн судалгаанд гарсан. Тэд 7 хоног бүр ажлын үр дүн, явцаа тайлагнаж байв. Багш зааварчилж, өөрийн туршлагаас хуваалцаж, зөвлөлгөө, арга зам зааж өгч, мэргэжлийн ном, гарын авлагын талаар санал бодлоо хэлж, ижил төстэй сэтгүүлзүйн бүтээлийн талаар ярьж өгч, урам зоригоор тэтгэж байсан. Явцын дунд нэг баг сэдвээ орхиж, өөр багтай нийлсэн. Тэрхүү баг нь мэдээлэл авах эрх чөлөөний хуулийн дагуу хэд хэдэн байгууллагаас мэдээлэл авах хүсэлт гаргасны үр дүнд дараах

Lillehammer 10-10-2015 гийнresource3.sodonsolution.org/hureelen/files/2015/11/ee784...оньсогт тоглоом, учир битүүлэг явдлын учгийг тайлах

  • Upload
    others

  • View
    0

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Lillehammer 10-10-2015 гийнresource3.sodonsolution.org/hureelen/files/2015/11/ee784...оньсогт тоглоом, учир битүүлэг явдлын учгийг тайлах

Монгол дахь Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний зөвшөөрөлтэйгээр /www.gijn.org/ Монгол хэлнээ хөрвүүлэв. https://www.dropbox.com/s/9uj7w3jgufwl1do/The%20Investigative%20Teaching%20Lab%20%26%20Desk.pptx?dl=0

1

Нидерландад Эрэн Сурвалжлах Сэтгүүлзүйн Лаборатори байгуулсан туршлагаас Lillehammer 10-10-2015 М арсел Метце-гийн илтгэлийн слайд, лекцийн материалаас

Slide 1

Slide 2 Эхлэл 2011 он 2004-2005 онд хоёр дээд сургууль MA хөтөлбөрийг шинээр эхлэх гэж оролдсон. Эдгээр хоёр сургууль эрэн сурвалжлах сэтгүүлзүйн боловсролыг мэргэжлийн сургалтын түвшинд хөгжүүлэх зорилгоор хүчээ нэгтгэж, практик ур чадвар хөгжүүлэх, арга зүйн мэдлэг олгох магистрын хөтөлбөр боловсруулсан боловч албан ёсны аккредитац авч чадаагүй. Хэдэн жилийн дараа их дээд зарим сургуультай энэ талаар ярилцаж үзсэн боловч тэд сонирхоогүй юм. 2010 онд: - Нэг удаагийн богино хугацааны зуны сургалт зохион байгуулсан - Groene Amsterdammer сонины эрхлэгч энэ боломжийг олгосон

Slide 3 Бүтээлч санхүүжилт /Creative Funding (Creatief met Staatssteun)

Анхны төсөл: - 130 өргөдөл хүлээн авсан - Оролцогчдыг дөрөв, дөрвөөр нь баг болгож ажиллуулсан 2011 оны 1 сард: хоёр өдрийн удиртгал хичээл болон хоёр долоо хоног үргэлжилсэн нээлттэй эх сурвалжийн (ажлын ширээнээс хийсэн) судалгааны дараа бүлгүүд хоёр асуудал сонгож, дэд бүлэгт хуваагдан, 4

сарын гүнзгийрүүлсэн судалгаанд гарсан. Тэд 7 хоног бүр ажлын үр дүн, явцаа тайлагнаж байв. Багш зааварчилж, өөрийн туршлагаас хуваалцаж, зөвлөлгөө, арга зам зааж өгч, мэргэжлийн ном, гарын авлагын талаар санал бодлоо хэлж, ижил төстэй сэтгүүлзүйн бүтээлийн талаар ярьж өгч, урам зоригоор тэтгэж байсан. Явцын дунд нэг баг сэдвээ орхиж, өөр багтай нийлсэн. Тэрхүү баг нь мэдээлэл авах эрх чөлөөний хуулийн дагуу хэд хэдэн байгууллагаас мэдээлэл авах хүсэлт гаргасны үр дүнд дараах

Page 2: Lillehammer 10-10-2015 гийнresource3.sodonsolution.org/hureelen/files/2015/11/ee784...оньсогт тоглоом, учир битүүлэг явдлын учгийг тайлах

Монгол дахь Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний зөвшөөрөлтэйгээр /www.gijn.org/ Монгол хэлнээ хөрвүүлэв. https://www.dropbox.com/s/9uj7w3jgufwl1do/The%20Investigative%20Teaching%20Lab%20%26%20Desk.pptx?dl=0

2

зүйлсийг олж мэдсэн: Нидерландын засгийн газар хөл бөмбөгийн лигийн шилдэг багийг 15 жилийн турш нэг тэрбум Еврогоос давсан хэмжээний мөнгөөр санхүүжүүлж байжээ. Ингэхдээ Европын Холбооноос ийм санхүүжилтийг хориглодог зохицуулалтыг тойрч аргалахын тулд хуулийн цоорхой, санхүүжилтийн бүтээлж арга хэрэгслийг ашиглажээ.

Slide 4 Interactive Map, Ajax

Slide 5 Interactive Map, details Ajax

Slide 6 Эхний өөрчлөлтүүд:

• Оролцогчдын насны хязгаарыг дээшлүүлсэн: 25-аас дээш нас • нэг л сэдэв буюу төсөл дээр ажиллах болсон, • Нэмэлт хичээл (Мэдээлэл авах эрх чөлөө, хууль, Excel ашиглах, сүлжээний

анализ гэх мэт) оруулсан • Өмнөх сургалтын төгсөгчдийг урьж оролцуулав • Мэдрэмж, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор ном уншиж хэлэлцэх:

• Explaining Hitler (Ron Rosenbaum, 1998) – Гитлерийг тайлбарлах нь

Page 3: Lillehammer 10-10-2015 гийнresource3.sodonsolution.org/hureelen/files/2015/11/ee784...оньсогт тоглоом, учир битүүлэг явдлын учгийг тайлах

Монгол дахь Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний зөвшөөрөлтэйгээр /www.gijn.org/ Монгол хэлнээ хөрвүүлэв. https://www.dropbox.com/s/9uj7w3jgufwl1do/The%20Investigative%20Teaching%20Lab%20%26%20Desk.pptx?dl=0

3

Энэ номын зохиогч Адольф Гитлерийн үйлдсэн хорлол, гэмт хэргийн шалтгаан, түүний мөн чанарыг олж тайлбарлахын тулд хийсэн ажлаа танилцуулдаг. Ингэхдээ тэрээр шинэ баримт мэдээлэл хайгаагүй, харин байгаа баримт нотолгоо, намтар түүх, Гитлерийг судалсан хамгийн сайн судлаачдын бүтээлийг задлан шинжилж, бусдын олж хараагүй, анзаараагүй зүйлсийг эрэлхийлсэн байдаг. Розенбаум (номын зохиогч) нь цогц ээдрээтэй асуудалд ганцхан үнэн гэж байдаггүй, харин байгаа баримтыг хамгийн итгэл үнэмшилтэйгээр тайлбарлах л боломж бий гэдгийг сургасан юм.

• Open Secrets (Malcolm Gladwell, TNY 2007) – Нээлттэй нууц Америкийн эрчим хүчний Энрон компанийн дампуурлын дуулианыг оньсогт тоглоом, учир битүүлэг явдлын учгийг тайлах аргаар задлан шинжилсэн бүтээл. Гладуэлл уг бүтээлдээ ихэнх сэтгүүлч аливаа асуудлыг эрэн сурвалжлахдаа эвлүүлдэг тоглоомын адил олон хэсэг мэдээллийг олж, өөр хооронд нь эвлүүлж, бодит зургийг гаргаж ирдэг тухай өгүүлсэн. Үнэндээ ч эрэн сурвалжлах сэтгүүлчид бүрэн бус баримт, нотолгоог өөр хооронд нь холбож, утга учиртай холбоос, нэг бүтэн зургийг бий болгохын тулд оюуны чадамж, задлан шинжлэх ухаан, мэдрэмж, ур чадвартай байх ёстой байдаг.

Truth wears off (Jonah Lehrer, TNY 2010) – Үнэн элэгддэг

Шинжлэх ухааны судалгааны үр дүнг олон янзын эх сурвалж нэг нэгнээсээ авч дамжуулан түгээхэд хэрхэн бодит байдлаас хазайдаг тухай өгүүлдэг. Баримт мэдээллийн сонголт, үр дүнг хэрхэн тайлбарлахаас хамаараад судалгааны үр дүн хэрхэн “өөрчлөгддөг”-ийг энэ номын зохиогч харуулдаг. Ихэнх сэтгүүлч, тэр бүү хэл хамгийн туршлагатай сэтгүүлчид ч мушгин гуйвуулахын аюулыг тэр бүр ухаардаггүй. Роллинг Стоунз-тай холбоотой сургуулийн хашаан дахь хүчингийн хэргийн мэдээллийг хэрхэн ноцтой гуйвуулсны жишээ үүнийг нотолдог.

Үүний зэрэгцээ дараах номыг оюутнуудад зөвлөж байв: Ginzburg Clues, Roots of an Evidential Paradigm Haffner Geschichte eines Deutschen (Story of a German) Sennett Corrosion of Character (1998 Blundell The Art and Craft of Feature Writing Blokker

Slide 7 McKinsey

Маккинзи энд Ко хэмээн зөвлөх үйлчилгээний компани нь үйлчлүүлэгч байгууллагууддаа дээд зэргийн нууцлалыг амладаг. Гэвч уг компанийн сургалт,

Page 4: Lillehammer 10-10-2015 гийнresource3.sodonsolution.org/hureelen/files/2015/11/ee784...оньсогт тоглоом, учир битүүлэг явдлын учгийг тайлах

Монгол дахь Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний зөвшөөрөлтэйгээр /www.gijn.org/ Монгол хэлнээ хөрвүүлэв. https://www.dropbox.com/s/9uj7w3jgufwl1do/The%20Investigative%20Teaching%20Lab%20%26%20Desk.pptx?dl=0

4

үйлчилгээг авсан төгсөгчид, энд ажиллаж байсан ажилтнууд нь компанийн нууц мэдээллийн хэлбэр, харагдацыг өөрчлөөд өндөр үнээр хил дамнан худалддаг байсан аж. Манай сургалтын оролцогчид зөвлөх болон энэ компанийн сургалтад суусан хүмүүсийг олоход LinkedIn ашигласан юм. Мөн ярилцлага, нээлттэй эх сурвалжийн судалгаа хийсэн Энэ асуудалд анх хэрхэн анхаарал хандуулсан бэ гэвэл: Өмнөх жилд нь АНУ-ын МакКинзи-гийн хоёр төгсөгч хуримтлалын санд нууц мэдээлэл дамжуулж байсанд буруутгагдсан юм. Үүнээс үүдээд зөвлөх үйлчилгээний байгууллагууд компанийн нууц мэдээлэлтэй хэрхэн харьцдаг тухай асуудал урган гарч ирсэн юм. Бид ижил төстэй өөр тохиолдол олоогүй боловч, ийм үед компанийн дотоод үйл явц, копманийн соёл нь бүхэлдээ хувь хүний ёс суртахуунд тулгуурладаг болохыг олж мэдсэн юм. Компанийн ажиллагсад, төгсөгчид нь тодорхой байгууллагад зөвлөлгөө өгөхдөө тэнд юу болж байгаа талаар нарийн мэдээлэлд нэвтрэх бүрэн боломжтой бөгөөд тэдээр мэдээллийг чандлан нууцлах уу, ашиглах уу гэдэг нь ажилтнуудын хувийн ёс зүйтэй л холбоотой байдаг гэсэн үг. Харин МакКинзи компани нь нууц мэдээллийг шинээр “савлаж, баглаад” бусдад худалддаг байсан бөгөөд энэ нь маш ашигтай бизнес байжээ.

Slide 8 2012 оны үнэлгээ Зөвлөлгөө өгөх, удирдан чиглүүлэх, унших материалын багцын талаар “сайн” болон “маш сайн” гэсэн үнэлгээ авав. Харин сургалтын хөтөлбөрт багтсан хичээлүүдийн уялдаа холбооны талаарх үнэлгээ тийм өндөр байсангүй. Сургалтад оролцогчид мөн ажлаа зөв зохион байгуулж, төлөвлөх нь хүндрэлтэй байсан талаар хэлсэн. Үүний хариуд бид багийн ажилд зориулсан гарын авлага боловсруулж эхэлсэн юм. Үүнд янз бүрийн загварууд, тухайлбал судалгаа хийхэд анхаарах санамж, ярицлагын тэмдэглэл хөтлөх загвар гэх мэт) мөн компьютерийн зарим програм, жишээлбэл хайлт хийх апликэйшн, мэдээллийн бааз бүрдүүлэх програм, Dropbox, Google Docs & Drive, Asana гэх мэтийн талаар заавар зөвлөлгөө багтаасан юм. Судалгааны ажлаа төлөвлөхөд дэм болох үүднээс сургалтын хөтөлбөрийг маш ойлгомжтой дөрвөн хэсэгт хувааж, нййт 22 долоо хоногт багтаасан юм: 1. Удиртгал, сэдвийн сонголт, анхан шатны (баримтын) судалгаа, судалгааны

төлөвлөгөө боловсруулах (3 долоо хоног ); 2. Судалгааны үндсэн ажил (10 долоо хоног), төсгөглд нь нэг бүтэн өдөр судалгааны

дутагдал, цоорхойг олж тогтоох ярилцлага; 3. Дутагдлыг арилгах нэмэлт судалгаа (3- 4 долоо хоног); 4. Бичих үе шат (4 - 5 долоо хоног ). Энэ нь нэг бүтэн өдөр бүтээлийн гол чиг шугамыг

гаргаж ирэх бүтцийн хэлэлцүүлгээр эхэлнэ.

Slide 9 2014 оны үнэлгээ : Сэдэл

• Бэрхшээл: 5 & 6-р группд дотоод зөрчилдөөн гарсан

Page 5: Lillehammer 10-10-2015 гийнresource3.sodonsolution.org/hureelen/files/2015/11/ee784...оньсогт тоглоом, учир битүүлэг явдлын учгийг тайлах

Монгол дахь Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний зөвшөөрөлтэйгээр /www.gijn.org/ Монгол хэлнээ хөрвүүлэв. https://www.dropbox.com/s/9uj7w3jgufwl1do/The%20Investigative%20Teaching%20Lab%20%26%20Desk.pptx?dl=0

5

• Шалтгаан: Багийн динамик (хувь хүмүүсийн хоорондын ялгаа ) • Шийдэл: Хөтөлбөрийн болон үйл явцын үнэлгээ

Slide 10 2014 оны үнэлгээний үр дүн Бүтцийн сул тал:

• Өндөр түвшний эрэн сурвалжлах сэтгүүлч болохын тулд шаардлагатай шинж чанар, хувь хүний болон хамтын зорилго ямар байх , оролцогчид явцын дунд тэдгээр зорилго, хэм хэмжээг хэрхэн биелүүлж байгааг үнэлэх шалгуур нь тодорхой бус байв

• Үүнээс үүдээд оролцогчдоос ямар хэмжээний хүч хөдөлмөр, зарцуулах цаг хугацаа, бүтээл, үр дүн хүлээгдэж байгаа нь тодорхойгүй байв.

• Оролцогчид гүнзгийрүүлсэн судалгааг хэрхэн хийх талаар сурахын зэрэгцээ 10 мянган үгтэй эрэн сурвалжилсан бүтээл гаргах, олж авсан мэдээллээ график зургаар дүрсжүүлэх ёстой байлаа. Эдгээр зорилгын уялдаа холбоо төдийлөн тодорхой байгаагүй учир багш, оролцогчдын хооронд зөрчил сурах үйл явцад зөрчил үүсгэж байв.

Жишээлбэл, суралцах үйл явц амжилттай биш байвал нэмж дасгал, хичээл оруулах уу, эсвэл сайн суралцахгүй байгаа оюутныг бүлгээс хасах уу гэдэг асуудал гарч ирж байв.

Slide 11 2014 оны үнэлгээ: Зөвлөмж - Өндөр түвшний эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэж юуг хэлэх тухай тодорхойлолтоо

нарийвчлах, арга зүйг тодорхойлох; - Хувь хүний болон бүлгийн зорилгыг тодорхой ойлгомжтой болгох; - Заах арга зүйн арга технкикээ баяжуулах, зорилтот шинж чанарыг хөгжүүлэх

дадлага ажлын төрөл зүйлийг нэмэгдүүлэх; - Эрэн сурвалжлах төслийн янз бүрийн шатанд хувь хүний болон багийн гүйцэтгэлийг

хэрхэн үнэлэх шалгуур, үйл явцыг боловсруулах;

Slide 12 Арга зүйн давхар суурь Тоон ба чанарын

Slide 13 Арга зүйн давхар суурь Чанарын / Натуралист судалгаа: ишлэл, ажиглалт, сэтгэгдэл, баримт бичгийн уялдаа холбоо, анализ, тойм, тохиолдлуудыг судлах чанарын арга зүй. Хэд удаа, хэр их гэхээс илүү тоогоор илэрхийлэх боломжгүй уялдаа, сэтгэл хөдлөл, чанар, мэдрэмжийг илэрхийлэх мэдээлэл цуглуулах. Үндсэн арга нь ярилцлага болон ажиглалт, мөн баримтын анализ байна. Тоон арга: Дата анализ, тоон судалгаа, санал асуулга, зураглал гэх мэт

Page 6: Lillehammer 10-10-2015 гийнresource3.sodonsolution.org/hureelen/files/2015/11/ee784...оньсогт тоглоом, учир битүүлэг явдлын учгийг тайлах

Монгол дахь Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний зөвшөөрөлтэйгээр /www.gijn.org/ Монгол хэлнээ хөрвүүлэв. https://www.dropbox.com/s/9uj7w3jgufwl1do/The%20Investigative%20Teaching%20Lab%20%26%20Desk.pptx?dl=0

6

Slide 14 Ажиглах, Ойлгох, Тайлбарлах Натуралист судалгааны аргыг нийгмийн ухааны судлаач, Нидерландын Нимегэн Их сургуулийн антропологийн багш, доктор Йост Бьювинг болон Амстердамын Их Сургуулийн социологийн багш, доктор Гийрт дэ Врайс анх томъёолсон юм. Тэдний ажиглах, ойлгох, тайлбарх гурвалсан арга зүй (Beuving & De Vries, 2015) нь нийгмийн шинжлэх ухааны аливааг тайлбарлах уламжлалт ухаанаас үүдэлтэй. Йост Бьювинг болон дэ Врайс нар энэхүү аргыг натуралист арга хэмээн нэрштэл нь хөгжүүлсэн бөгөөд энэ нь сэтгүүлзүйн салбарт хэрэгцээтэй юм. Ажиглалтын түвшинд сэтгүүчид ч, нийгмийн шинжээчид ч, байгаа зүйлсийг байгаагаар нь тодорхойлдог. Утга учирыг тайлбарлах түвшинд тухайн нөхцөл байдал, хүмүүсийг өөрсдийнх нь өнцгөөс, тэдний өөрсдийн шалгуураар ойлгож, зан байдлыг нь тодорхойлох гэж оролдоно. Гадаад орчны тайлбарлах түвшинд тэдгээр хүн, зан байдлыг гадаад орчин нөхцөл, бусад хүмүүсийн эрх ашиг, хэм хэмжээний үүндээс авч үзэж, тайлбарладаг. Үйлдэл Level 3 Тайлбар: (тодорхой үйлдлийг шинжлэх ухааны буюу

хөндлөнгийн байр сууринаас тайлбарлах) Etic

2 Утга учир (тухайн үйлдлийг уг хүний өөрийнх нь нүдээр харж ойлгох )

Emic

1 Тодорхойлох, дүрслэх: (байгаа баримт, үйлдэл, соёлын хэм хэмжээг байгаагаар нь харж, дүрслэн тодорхойлох )

Observational

(Beuving & De Vries, 2015)

Slide 15 Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг заах багш нарын лаборатор Сургалтын шинэ хөтөлбөрийг боловсруулах явцад дараах сургалтын байгууллагуудын туршлагаас судалсан юм: • Коламбиагийн Сэтгүүлзүйн Сургууль , Тони Стэбайл Төв (Toni Stabile Centre) (Эрэн

сурвалжлах Сэтгүүлзүйн cеминар); • Лондонгийн Сити Их Сургууль (MA Investigative Journalism Programme); • Томас Мор Их Сургуулийн Мишелэн Коллеж (Thomas More University College

Mechelen), Белги улс (Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн магистрын сургалт); • Берклигийн Сэтгүүлзүйн Сургууль (Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хөтөлбөр) Ижил төстэй зүйл их байв, ялангуяа Коламбиа болон Беркли Эрэн суралжлах сэтгүүлзүйн сургалтын лаб нь дээрх 4 хөтөлбөрөөс дараах байдлаар ялгарч байв:

Page 7: Lillehammer 10-10-2015 гийнresource3.sodonsolution.org/hureelen/files/2015/11/ee784...оньсогт тоглоом, учир битүүлэг явдлын учгийг тайлах

Монгол дахь Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний зөвшөөрөлтэйгээр /www.gijn.org/ Монгол хэлнээ хөрвүүлэв. https://www.dropbox.com/s/9uj7w3jgufwl1do/The%20Investigative%20Teaching%20Lab%20%26%20Desk.pptx?dl=0

7

- Дипломын дараах түвшин магистр, магад докторын зэрэг горилох төсөл - Яг их, дээд сургуулийн хөтөлбөр биш, гэхдээ хоёр их сургуультай шууд холбоотой - Багийн ажлын арга барил: нийгмийн асуудлын цар хүрээ, эрэн сурвалжлах

сэтгүүлзүйн шинэ арга барил, асуудлыг олон янзын хэв маягаар өгүүлэх буюу нийтэд хүргэх, мэдээллийн олон төрлийн сувгийг ашглах шаардлага хэрэцээний улмааас сэтгүүлчид олон салбарын туршлагатай хүмүүсийн хамт баг болж ажиллах шаардлагатай юм.

- Бид эрэн сурвалжлах сэтгүүлзүйн арга техник, судалгааны хэрэгслийг шинжлэх ухааны онолын үндэслэлтэйгээр сайжруулахыг зорьж байна.

Slide 16 Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн лаб: ҮР ДҮН

• 7 улаагийн сургалт • 30 оролцогч • 11 хүн эрэн сурвалжлах сэтгүүлчээр үргэлжлүүлэн ажиллаж байна • 9 нь ердийн сэтгүүлчээр ажиллаж байна • 1 нь арилжааны радиод • 2 нь докторын зэрэг горилж буй • 7 нь өөр мэргэжил сонгосон (Их дээд сургуулийн багш, бодлогын

судлаач

Slide 17 Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн лаб: ҮР ДҮН • 7 томоохон бүтээл • Ихэнх нь дата анализ болон инфографик ашигласан • Нидерландын Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ихээхэн шуугиан тарьсан • Парламентын хэмжээнд асуудал дэвшүүлж чадсан • Бодлогын шийдвэрт нөлөөлж чадсан • Шагналд нэр дэвшсэн, шагнал хүртсэн

Slide 18 Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн алба 2014 оны 3 сарын 26-нд шинээр байгуулагдсан Чөлөөт сэтгүүлчээр ажилладаг арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 130,000 Еврогийн төсөвтэй Шинэ баримт түгээх, асуудал дэвшүүлж, анхаарал хандуулах, хоточ нохой байх зорилготой Эрхэм зорилтоо ашгийн төлөө бус ажилладаг ижил төсэйт байгууллагуудтай нэгэн ижлээр “нийтийн эрх ашгийн төлөөх сэтгүүлзүй” эмээх үзэл санаагаар томъёолсон:

Эрх мэдлийн институцүүдийг эрэн сурвалжилж, тэдний үйл ажиллагаанд нэвтрэх, тэд олон түмний итгэлийг хөсөрдүүлсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан тохиолдлыг илрүүлэхийг зорино. Ингэснээр бид олон нийтийн мэтгэлцээнийг өрнүүлэх, ардчиллыг бэхжүүлэх, нийгмийн шударга ёсыг илүү өндөр түшинд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна.

Эрхэм зорилтоо биелүүлэхийн тулд бид олж судалсан зүйлсээ нягт нямбай, тодорхой, хүртээмжтэй байдлаар нийтэд түгээж, мөн Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн лабораторийг эрэн сурвалжлах шинэ үеийн сэтгүүлчдийг төрүүлэх

Page 8: Lillehammer 10-10-2015 гийнresource3.sodonsolution.org/hureelen/files/2015/11/ee784...оньсогт тоглоом, учир битүүлэг явдлын учгийг тайлах

Монгол дахь Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний зөвшөөрөлтэйгээр /www.gijn.org/ Монгол хэлнээ хөрвүүлэв. https://www.dropbox.com/s/9uj7w3jgufwl1do/The%20Investigative%20Teaching%20Lab%20%26%20Desk.pptx?dl=0

8

таатай хөрс болгон хөгжүүлнэ. Бид Нидерландын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээнд голлох үүргийг гүйцэтгэдэг байгууллага болох, улмаар Европын болон дэлхийн бусад ижил төстэй байгууллагуудтай харилцаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна. Үүний тулд бидэнтэй ижил мэргэжлийн, ёс зүйн болон чанарын хэм хэмжээг баримталдаг хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагатай хамтран ажиллана.

• Үндсэн хэв шинж: • Бид эрэн сурвалжлах сэтгүүлзүй бол ганцаардмал чонын ажил биш гэж

үздэг • Бид олон янзын мэргэшил, ур чадвар бүхий хоёроос зургаан хүний

бүрэлдэхүүнтэй багийн ажлын үр бүтээлд итгэдэг • Бид орчин үеийн дата сэтгүүлзүйн арга техник, сонгодог сэтгүүлзүйн арга

зүйд хослуулан ашигладаг • Бид нийгмийн шинжлэх ухааны судалгааны арга зүйг сэтгүүлзүйд

хөрвүүлэн ашигладаг.

Slide 19 Эрэн сурвалжилсан судалгааны жишээ: Төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн зарцуулалт төсвөөс үргэлж хэтэрдэг Жишээ: Нидерландад төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн зардал үргэлж төсвөөс хэтэрдэг. Жишээлбэл дотоодын орлого бүрдүүлэх үйлчилгээ, эсвэл засгийн газрын татаасын төлбөр үйлчилгээг хийхэд шаардлагатай компьютерийн програмыг шинэчлэхийн тулд Нидерландын татвар төлөгчдөөс авахаар төсөвлөсөн мөнгөнөөс хэдэн тэрбум Еврогоор илүү ихийг зарцуулгддаг. Эдгээр програм хангамжийг гүйцэтгэдэг мэдээллийн технологийн компаниуд нь засгийн газарт мэргэжлийн мэдлэг дутагддаг тулд төсөв болон бодит зардал нь хэзээ ч нийлдэггүй хэмээн тайлбарладаг. Асуудлын гол нь юунд оршиж байна вэ гэвэл, иймэрхүү байдал хэдэн арван жилийн турш үргэлжилж байгаа боловч хэн ч үүнийг өөрчлөх сонирхолгүй байна. Тиймээс бид судалгааны асуултаа дараах байдлаар томъёолсон юм: -байгаа нөхцөл байдлыг хэвээр нь хадгалах сонирхол хэнд байна вэ? - “Мэргэжлийн мэдлэг дутмаг” байгаа нь бодит байдал уу, эсвэл нөхцөл байдлыг хялбар болгох гэсэн зохиомол тайлбар уу?

Slide 20 Эрэн сурвалжилсан судалгааны жишээ: Амстердамын Санхүүгийн

Тогтолцоо Гол асуудал: Шинэ тогтолцоог зохион байгуулалтын өөрчлөлт хийх нэрийдлээр нэвтрүүлсэн боловч уг зохион байгуулалтын өөрчлөлттэйгээ ямар ч уялдаа холбоо, зохицуулалтгүйгээр нэвтрүүлсэн. Үүнээс гадна: албад, газар, хэлтэс, хэсэг бүлгүүдийн хоорондох зааг ялгаа, зиндаа,

ялгаварлан гадуурхалтын уламжлал ямар тухайн соёлд их гүн гүнзгий нэвтэрсэн байсныг улс төрчид огт ойлгоогүй.

Page 9: Lillehammer 10-10-2015 гийнresource3.sodonsolution.org/hureelen/files/2015/11/ee784...оньсогт тоглоом, учир битүүлэг явдлын учгийг тайлах

Монгол дахь Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний зөвшөөрөлтэйгээр /www.gijn.org/ Монгол хэлнээ хөрвүүлэв. https://www.dropbox.com/s/9uj7w3jgufwl1do/The%20Investigative%20Teaching%20Lab%20%26%20Desk.pptx?dl=0

9

Slide 21 Эрэн сурвалжлах үйл явцын зохион байгуулалт

• Ерөнхий дүр зургийг тодорхойлох • Судалгааны төлөвлөгөө & Баг бүрдүүлэх • Төсөв гаргах, санхүүжилтийн төлөвлөгөө гаргах, хэвлэл мэдээллийн түнш

байгууллага олох • Судалгаа • Нягтлан шалгах, баталгаажуулах, сул талаа олж тогтоох • Нэмэлт судалгаа • Баримт мэдээллийг зохион байгуулах, эвлүүлэх • Бичих

Slide 22 Эрэн сурвалжилсан судалгааны жишээ: Профессор Инк.

Аль нэг их, дээд сургуулийн профессор өөр бусад их, дээд сургуульд давхар ажиллах нь ашиг сонирхлын зөрчлийг бий болгодог эсэх, хэрэв тийм бол хэдий хэмжээнд вэ гэдгийг судлах санаа анх төрсөн юм. Үүнийг бодит судалгаа болгохын тулд бид олон янзын арга ашиглахаар шийдсэн: - Юун түрүүнд их, дээд сургуулийн веб

сайтууд дээр профессоруудын талаарх мэдээллийг бүртгэх - Үүний дараа судалгааны түүврээ тогтоох - Асуудлын цар хүрээ, сэжүүрийг олж тогтоох судалгаа хийх (холбогдох хүмүүсийн өнцгөөс) - Олж авсан мэдээллээс профессоруудын хоёр янзын бүлгийг ялгана: Эхнийх нь хоёр болон түүнээс дээш сургууль, байгууллагад ажилладаг, хоёр дахь нь албан ёсоор ажилладаг байгууллагаасаа өөр ямар нэгэн давхар ажилгүй хүмүүс. Үүний зэрэгцээ бид мэдээж тэнхмийн эрхлэгч, их дээд сургуулийн захирал, багш нарын холбооны удирдлагуудтай уулзаж ярилцсан.

Slide 23 Эрэн сурвалжилсан судалгааны жишээ: Профессор Инк. (эх сурвалжийн мэдээлэл ) Бид судалгааны мэдээллээ тайлагнахдаа боломжтой бүхий л газар зүүлт хийж эх сурвалж, нэмэлт баримт мэдээллийг хавсаргахыг хичээж ажиллав.

Slide 24 Эрэн сурвалжилсан судалгааны жишээ: Профессорын тухай ойлголтыг шинээр тодорхойлох нь (Jepma) Профессор гэдэг цол нь мэдлэг боловсрол, итгэл найдвартай шууд холбоотойгоор ойлгогддог боловч бодит байдал дээр олон профессор судалгаа, багшлах ажилд цаг з

Page 10: Lillehammer 10-10-2015 гийнresource3.sodonsolution.org/hureelen/files/2015/11/ee784...оньсогт тоглоом, учир битүүлэг явдлын учгийг тайлах

Монгол дахь Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний зөвшөөрөлтэйгээр /www.gijn.org/ Монгол хэлнээ хөрвүүлэв. https://www.dropbox.com/s/9uj7w3jgufwl1do/The%20Investigative%20Teaching%20Lab%20%26%20Desk.pptx?dl=0

10

зарцуулахгүй байгааг бид судалгааны явцад хялбархан олж мэдэв.

Slide 25 Эрэн сурвалжилсан судалгааны жишээ: Профессорын тухай ойлголтыг шинээр тодорхойлох нь: хайлт хийх боломжтой бүртгэлийн мэдээллийн сан

Slide 26 Эрэн сурвалжилсан судалгааны жишээ: Профессорын тухай ойлголтыг шинээр тодорхойлох нь: Цалинтай ажлын байрны тоог гаргах

судалгаа

Slide 27 Эрэн сурвалжилсан судалгааны жишээ: Профессорын тухай ойлголтыг шинээр тодорхойлох нь: цалингийн орлогын судалгаа

Slide 28 Жишээ: Профессорын тухай ойлголтыг шинээр тодорхойлох нь: Профессоруудын давхар ажил эрхлэлтийн тухай график мэдээлэл

Slide 29 Жишээ: Профессорын тухай ойлголтыг шинээр тодорхойлох нь:

Ажлын цаг ба орлогын график

Page 11: Lillehammer 10-10-2015 гийнresource3.sodonsolution.org/hureelen/files/2015/11/ee784...оньсогт тоглоом, учир битүүлэг явдлын учгийг тайлах

Монгол дахь Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний зөвшөөрөлтэйгээр /www.gijn.org/ Монгол хэлнээ хөрвүүлэв. https://www.dropbox.com/s/9uj7w3jgufwl1do/The%20Investigative%20Teaching%20Lab%20%26%20Desk.pptx?dl=0

11

Slide 30 Эрэн сурвалжлах алба: 1 жилийн үр дүн: Бүтээлүүд

• 12 томхон бүтээл, тухайлбал • Африкийн залуу хөл бөмбөгчнийг худал амлалтаар Европд авч

ирсэн тухай • Нидерландын офшор компаниуд Румын улсын хөл бөмбөгчдөөс

олсон орлогоо шижлүүлэх зорилгоор луйврын үйл ажиллагаа эрхэлсэн тухай

• Нидерландын хийн түлшний төрийн байгууллагын тэр бүр еврогийн алдагдлын тухай

• Төсвөөс санхүүждэг мэдээллийн технологийн шинэчлэлийн төсвөөс хэтэрсэн зардал ба тогтолцооны асуудал

• Эрчим хүчний тэрбум төсөл: бүсийн 10 гаруй мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллаж, 40 гаруй бүтээл гаргасан

• Одоогоор 15 төсөл, 20 гаруй хамтарсан төсөл төлөвлөлтийн шатанд явж байна

• Slide 31 Эрэн сурвалжлах алба: 1 жилийн үр дүн:

• Хэвлэл мэдээллийн бусад байгууллагуудын хүчтэй анхаарлыг татаж чадсан

• Парламентын түвшинд асуудал дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүлж чадсан • Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Нидерландын шагнал хүртсэн • 2015 онд Европын хэмжээний шагналд нэр дэвшсэн • Санхүүгийн үр дүн: 50 хувийн ашигтай (Хамтарсан санхүүжилт болон

нэмэлт төслийн орлого )

Slide 32 Эрэн сурвалжлах алба: Хэтийн төлөв • Орлого дөрөв дахин нэмэгдэх төлөв, томоохон донор байгууллагын 3

жилийн төсөв Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах түншлэл нэмэгдэх хандлага

• Олон улсын харилцаа холбоо